Боловсролын нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт

Сургуулиа төгсөөд сургуулийн нийгмийн ажилтан болох хүсэлтэй найзууддаа зориулаад боловсролын нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг бүрэн эхээр нь орууллаа.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны

2009 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хамтарсан 172/592 дугаар тушаалын хавсралт


ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛЫН НИЙГМИЙН АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

А. Нийтлэг үндэслэл

1.Байгууллагын нэр:

Ерөнхий боловсролын сургууль

2.Нэгжийн нэр

Нийгмийн ажлын үйлчилгээний нэгж

З.Ажлын байрны нэр:

Боловсролын нийгмийн ажилтан

4. Ангилал:

Төрийн үйлчилгээний албан хаагч

5. Зэрэглэл:

ТҮБД-4

6. Шууд харъяалагдах ажлын байр албан тушаалын нэр:

Сургуулийн захирал

7. Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал:

Багш, ажиллагсад

8. Ажлын байрны зорилго:

Хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж сурах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг нь баталгаажуулахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг хүүхдэд үзүүлэх.

9. Ажлын байрны үндсэн зорилтууд:

1. Суралцагч бүрийн хөгжил, нас, сэтгэхүйн онцлог байдлыг харгалзсан, сэтгэл өөдрөг суралцах харилцааны таатай уур амьсгал бүрдсэн, эрүүл, хүүхдэд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэхэд нөлөөлөх;

2. Хүүхдийн хамгаалал, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэх;

3. Хүүхдийн төлөвшил, нийгэмших үйл явцыг идэвхжүүлсэн, тэдний оролцоог дэмжсэн орчин бүрдүүлэх;

4. Хүүхдэд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэх чиглэлээр сургууль - гэр бүл-олон нийт-төрийн ба төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх.

10.Ажлын байрны үйл ажиллагаа (ажиллавар)

10.1 Ажлын байрны нэгдүгээр зорилтын хүрээнд

ь Суралцагч бүр сурах, хөгжих адил тэгш боломжоор хангагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;

ь Суралцагчдын хоорондын болон багш - суралцагч, суралцагч - эцэг эх, багш-эцэг эхийн харилцааны зөрчил, хүүхдэд тулгарсан бэрхшээлтэй асуудлыг хүүхдэд ээлтэйгээр шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

ь Сургууль, дотуур байранд хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээний эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг биелүүлэхэд хамтрах;

ь Тусгай хэрэгцээт хүүхдийн онцлогийг харгалзсан орчин бүрдүүлэхэд нөлөөлөх.

10.2 Ажлын байрны хоёрдугаар зорилтын хүрээнд:

ь Сурлагын амжилт, нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, амьдралын нөхцөл байдлаар нь ялгаварлан гадуурхахаас хүүхдийг өмгөөлөн хамгаалах, аюулгүй орчин бүрдүүлэх;

ь Хүүхдийг бие махбодь, сэтгэл санааны шийтгэл, хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртөх, сургууль завсардах, тэвчишгүй хүнд хөдөлмөрт татагдан орох, гэмт хэрэг эрх зүйн зөрчилд холбогдох, архи, тамхи, мансууруулах бодист донтохоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх;

ь Хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн үед эрсдэлийн шалтгааныг нь судлан нөхцөл байдлын үнэлгээ хийх, төлөвлөх, үйлчилгээ үзүүлэх, үнэлэх;

ь Хүүхдийн хамгааллын асуудлаар мэргэжсэн байгууллагад мэдээлэх, зуучлах, зөвлөгөө өгөх, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, чадваржуулах, нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэлэг, хөнгөлөлт, үйлчилгээнд хамруулах, үйлчилгээний явцад хяналт тавих, зохицуулах;

ь Анги удирдсан багш нарын дэмжлэгтэйгээр суралцагчдын талаар судалгаа хийж, эмзэг ба эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай хүүхэд бүрт хавтас нээж үйл явцын тэмдэглэл хөтлөх, төлөвлөгөө гарган мөрдөх (кейс менежмент);

ь Багш, сурагчид, гэр бүл, олон нийтэд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлаар ойлголт, мэдлэг, мэдээлэл олгох зорилготой сургалт, сурталчилгаа явуулах, зөвлөгөө өгөх.

10.3 Ажлын байрны гуравдугаар зорилтын хүрээнд:

ь Суралцагчид өөрсдийнхөө хэрэгцээ, сонирхолд тулгуурлан сургуулийнхаа үйл ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлэх;

ь Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, анги хамт олны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг явуулахад нь хүүхдийн байгууллага, багш нарт дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх;

ь Сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, өөрсдийнхөө эрх ашигт холбоотой асуудлаар мэдээлэл өгөх хүүхдийн эрхийг хүндэтгэх, мэдээллийн мөрөөр ажиллахдаа нууцлалыг хадгалах;

ь Хүүхдийн төлөвшил, нийгэмших үйл явцыг идэвхжүүлэхэд мэргэжлийн багш нарын туслалцааг авч зохицуулах, зохион байгуулах.

10.4 Ажлын байрны дөрөвдүгээр зорилтын хүрээнд:

ь Хүүхдийг эрсдэлээс хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр сургууль, гэр бүл, олон нийт, төрийн ба төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагааг удирдлагаар хангах;

ь Эмзэг болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд нийцсэн цогц үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтарсан багаар ажиллах сүлжээг зохион байгуулж, ажил үүргийн уялдаа холбоог зохицуулах;

ь Нийгмийн ажлын үйлчилгээ шаардлагатай сурагчдыг судлах, оношлох, хүүхдийг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, нийгэм- сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анги удирдсан багш нарт мэргэжлийн зөвлөгөө, үнэлгээ өгөх.

ь Хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн сургууль хамрагдалтын тухай мэдээллийг сум, хорооны нийгмийн ажилтнууд, албан бус сургалтын гэгээрэл хөгжлийн төвийнхэнтэй солилцож, сургууль завсардалтын асуудлыг хамтран шийдвэрлэх;

ь Хүүхдийг нийгэмшүүлэх, амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх, эмзэг болон эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдүүдэд дэмжлэг тусламж үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд сургууль, гэр бүл, олон нийт, төрийн ба төрийн бус байгуулагууд оролцох явдлыг дэмжих.

11.Ажлын байрны харилцах субъект, хүрээ, уялдаа

Байгууллагын дотор: Сургуулийн зөвлөл, захирал, сургалтын менежер, багш нар, хүүхдүүд, эмч, бусад ажилтан, ажилчид

Байгууллагын гадна: Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгуүллага, холбогдох мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, үйлдвэр, аж ахуйн газрууд, бизнесийн байгууллага, эцэг эх, иргэд, хүүхэд, өсвөр үеийнхэн, сум/хорооны нийгмийн ажилтан, хүүхдийн элч

12.Нийгмийн баталгаа, шагнал, урамшил

Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичиг, байгууллагын дотоод журмаар зохицуулагдана.

13. Ажлын эцсийн үр дүнгийн талаар ажил эрхлэгчийн хүлээх хариуцлага

Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлагагүй хандаж хүүхдийг хохироосон, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хөдөлмөрийн хуульд заасан хариуцлага хүлээнэ

14. Албан тушаал эрхлэгчийн эдлэх эрх

Ш Хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар ямар ч албан тушаалтанд санал, гомдол, нэхэмжлэл гаргах, шийдвэрлүүлэх;

Ш Хүүхдийн эрхийг зөрчсөн болон нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүйд нийцэхгүй чиг үүргээс татгалзах;

Ш Боловсролын болон хүүхдийн байгууллага, сургууль, орон нутгийн түвшинд гарч буй бодлого шийдвэр хүүхдийн эрх ашигт харшилж байна гэж үзвэл холбогдох байгууллагад санал бэлтгэж хүргүүлэх;

Ш Сургуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнд зөвлөх эрхтэйгээр оролцож, хүүхдийн эрх ашгийг дээдлэсэн бодлого шийдвэр гаргахад нөлөөлөх;

Ш Хүүхэд хамгаалал, хамт олны төлөвшлийг сайжруулах, хичээлээс гадуурх сургалтын ажлаар хүүхдийг хөгжүүлэх, хүүхдийн оролцоо, сонирхлын бүлгийг дэмжих чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нарт шагнал урамшуулал, нэмэгдэл хөлс олгоход санал оруулах;

Ш Багшийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн багшийн багшлах эрхийг түдгэлзүүлэх саналыг аймаг, нийслэлийн боловсролын газрын ёс зүйн зөвлөлд тавих;

Ш Боловсролын багц хууль болон бусад хууль тогтоомжинд заасан, багшид хамаарах бүх эрхийг эдлэх.

15. Ажлын байранд тавигдах шаардлага, нөөц хэрэгсэл

Боловсрол

Дээд

Мэргэжил

Нийгмийн ажилтан / нийгмийн ажлын чиглэлээр суралцаж, мэргэжлийн үнэмлэх авсан байх).

Мэргэшил

Нийгмийн ажилтан

Туршлага

Хүүхэдтэй ажиллаж байсан, шинээр сургууль төгссөн нийгмийн ажилтан нь сургуулийн ба хүүхэдтэй ажиллах нийгмийн ажлаар 10-аас дээш кредит цагийн хичээл судалж, нийгмийн ажлын чиглэлийн байгууллага, сургуульд дадлага хийсэн байх

Ур чадвар

Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх, багаар ажиллах, манлайлах, удирдах, зохицуулах, зохион байгуулах, нөлөөлөх ур чадвартай, судалгааны арга зүй эзэмшсэн, гадаад хэл, компьютерийн зохих мэдлэгтэй байх

Санхүүгийн

Албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл Хуулийн дагуу олгогдох тэтгэмж, урамшуулал

Материалын

Утас, компьютер, принтер, ширээ, сандал, сейф, бичгийн хэрэгсэл, гэрэл зургийн хэрэгсэл, зурагт, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоглоом, ном, гарын авлага

Хүний

Хүүхдийн эцэг эх, гэр бүлийн гишүүд, сайн дурын ажилтнууд, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага,

Ажлын байрны нөхцөл

Хэвийн, сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх, хүүхэд нууцаа ярихад гадны хүн саад болохооргүй албан тасалгаа

Тусгай шаардлага

Нийгмийн ажлын мэргэжлийн зэрэгтэй байх




start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Баярмаа (зочин)

bi meregjiliin ajil haij bna nadad tuslaach niigmiin ajiltan setgel sudlaach meregjiltei my utas 98181628

Зочин

44-р сургуулийн нийгмийн ажилтан ёс зүйтэй байж хуулийн дагуу хүндэтгэлтэй ажиллая

urnaa (зочин)

маш их баярлалаа чухал үед хэрэг боллоо дахин дахин баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)